Эхлэл - Технологи - Гар утас
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 11 сарын 6

Blackberry хувьцаат компани хэвээр үлдэнэ

Технологийн томчуудын нэг Blackberry компаний гол хувь нийлүүлэгчдийн нэг болох Fairfax Financial Holdings нь 4.7 тэрбум ам доллар буюу нэгж хувьцаа тутамд нь 9 ам доллар төлж компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрт шилжүүлэх саналаасаа татгалзлаа.

Компани бирж дээр бүртгэлтэй хувьцаат компани хэвээр үлдэх ба Fairfax Financial Holdings нь 1 тэрбум ам долларын хувьцаанд хөрвөх эрх бүхийBlackberry-н өрийн бичгийг худалдан авч санхүүжилт хийхээр болсон байна. Нийт өрийн бичгийн 250 сая ам долларыг Fairfax Financial Holdings өөрөө гаргах бол үлдэх хэсэг нь бусад ил гарахыг хүсээгүй хөрөнгө оруулагч нар гаргана.

Компани ийнхүү 3-н сарын хугацаанд  зах зээл дээр худалдаанд лангуу дээр байсан ч сонирхсон худалдан авагч гарч ирсэнгүй. Харин Fairfax Financial Holdings–н алхам нь зөвхөн илүү хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах гэсэн оролдлого байснаас бус бодит арилжаа хийж хувийн компани болгох санаагүй байжээ. Зарим шинжээчид Fairfax Financial Holdings-г 4.7 тэрбум ам доллароо амалсан ёсоор босгож чадаагүй хэмээн үзсэн ч хөрөнгө оруулалтын сангийн зүгээс leveraged buyoutбуюу зээлээр худалдаж авах нь Blackberry-д илүү өрийн дарамт ирнэ гэж үзсэн тул арилжааг зогсоосон гэж мэдэгджээ.

Энэ 3-н сарын хугацаанд хувьцааны ханш унаж 6.49 ам доллар буюу сүүлийн 12 сарын хамгийн доод түвшиндөө хүрчээ. Технологийн том компаниудын хувьд Blackberry-н байгууллагын гар утасны аюулгүй систем тийм үнэ цэнэтэй санагдаагүй бол санхүүгийн хөрөнгө оруулагч нарт Blackberryөөрийн мөнгөн урсгалд ахадсан өр зээлтэй нь таатай санагдаагүй гэж зах зээл судлаачид амжилтгүй худалдааны оролдлогыг дүгнэсэн байна.

Компаний зүгээс энэ хугацаанд ажилтнуудаа цомхотгох, агуулахад байсан борлогдоогүй гар утасны үлдэгдлээ алдагдал хэмээн хүлээж балансдаа тусгах зэргээр аль болох амьд үлдэхэд хэрэгтэй гэсэн алхмуудаа хийсэн ч одоо зарцуулж буй мөнгөний гарах урсгалаар нь тооцвол ирэх оны сүүл гэхэд мөнгөний гачаалалд орох дүр зурагтай байна.

Ийм ч учраас Fairfax-н хувьд 1 тэрбум ам долларын шинэ мөнгө компаниуд оруулж дахин нэг үхэх сэхээхээ үзэхээр шийдсэн байна. Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Sybase буюу байгууллагын гар утасны үйлдлийн систем, программ нийлүүлдэг компани гүйцэтгэх захирал байсан John Chen ньBlackberry-н гүйцэтгэх захирлаар томилогдсон байна.

Шинэ гүйцэтгэх захирлын мэдэгдснээр turnaround хийхэд 6-н улирал хэрэгтэй, мөн гар утас үйлдвэрлэх бизнесийг хаахгүй гэдгээ хэлсэн байна.


Мэдээний линк: http://technology.time.mn/content/37189.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...