Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 4 сарын 5

Принтерээ “урт наслуул”

Технологийн дэвшлийн эрин зуун болсон өнөө үед аливаа ажлыг компьютергүйгээр төсөөлөхөд бэрх болсон. Ялангуяа албан байгууллагуудын ажил төрөл принтер болон түүний хоргүйгээр урагшлахгүй. Мэргэжилтнүүдийн хэлснээр дөрвөн төрлийн хорыг манай зах зээлд нийлүүлж байгаа ажээ.

 Нэгдүгээрт, OEM буюу принтер үйлдвэрлэгч компаниудаас санал болгодог хор. Энэ нь хамгийн чанартай. Хоёрдугаарт, дахин боловсруулсан хор. Өөрөөр хэлбэл, хэрэглэсэн хорны шаардлагатай эд ангиудыг сольж, дахин цэнэглэнэ гэсэн үг.

OEM-тэй харьцуулахад 20-30 хувийн хямд үнэтэй боловч ийм хорыг таньж авахад хэцүү. Гуравдугаарт, цэнэглэсэн хор. Зөвхөн нунтаг хорыг дахин цэнэглэсэн гэсэн үг. Голлон урд хөршөөс оруулж ирдэг, үнийн хувьд маш хямд ч баталгаагүй. Дөрөвдүгээрт, тод хор. Картрижийн бүх эд ангиудыг (булнууд, арчигч резин, хайрцаг гэх мэт) анхны үйлдвэрлэгчээс нь авч, үйлдвэрлэсэн хор.

 Ер нь сайн хор үнээрээ л ялгагдана. Ийм хорыг баталгаат найдвартай газраас авах хэрэгтэй. Чанаргүй, олон дахин цэнэглэсэн хор асгарах магадлал өндөр. Асгарсан нунтаг нь хэвлэгчийн эд ангиудыг бохирдуулж, автоматаар цаас татах, улмаар дамжуулах механизмын үйл ажиллагаанд муугаар нөлөөлж, бүр бусад цахилгаан дамжуулах эд ангиудыг шатаахад хүрдэг. Нунтаг хор нь цэнэг авахдаа тун муу учир хэвлэгчийн хатаагч булыг бохирдуулснаас лазер хэвлэгч нь цаасыг үрчийлгэх эсвэл ороох, гацдаг болгодог.

Дээр дурьдсан дөрвөн төрлийн хорноос мэдээж хамгийн найдвартай, баталгаатай нь нэгдүгээрх буюу принтер үйлдвэрлдэгч компаниас санал болгодог хор юм. Баталгаагүй, чанаргүй хор авах эрсдлээс хамгаалж, албан ёсны үйлдвэрлэгч, түүний баталгаат нийлүүлэгчээс принтерийн хороо худалдаж авахыг зөвлөе.

БНСУ-ын Самсунг Электрониксийн албан ёсны борлуулагч Нэкст Электроникс эрхэм худалдан авагчдынхаа принтерийн хэрэглээнд санаа тавьж, самсунг принтерийн үйлдвэрийн баталгаат хорыг 50% хямдруулан худалдаалж байна. Эрхэм та самсунг брэндийн олон үйлдэлт лазер принтер худалдаж аваад, принтерийн хороо тал үнээр нь аваарай. Таны принтер “Урт насалж, удаан жаргана”.

Мэдээний линк: http://technology.time.mn/content/27157.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...