Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 3 сарын 5

Технологийн салбарын тэрбумтнууд

Технологийн акулуудаас Билл Гейтс 67 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр “Forbes” сэтгүүлийн жагсаалтыг тэргүүлжээ. Харин хамгийн залуу баянаар “Facebook”-ийг үндэслэгч, 28 настай Марк Зукерберг 13.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр технологийн салбарын 9-т бичигдсэн байна.

Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад Билл Гейтсийн тэргүүлж чадаагүй шалтгааныг шинжээчид “Microsoft”-ын хувьцаа төдийлөн өсөөгүйтэй холбон тайлбарлажээ. Хамгийн өглөгч учраас хөрөнгө нь нэмэгдээгүй гэж “Forbes” сэтгүүл онцолсон байна. Билл Гейтсийн байгуулсан “Bill & Melinda Gates Foundation” хэмээх сан нь одоогийн байдлаар саажилт, хумхаа өвчнийг анагаахад 28 тэрбум ам.доллар зарцуулжээ.

Технологийн салбарын тэрбумтнууд


1. Билл Гейтс - $67 тэрбум - Microsoft founder

2. Ларри Эллисон - $43 тэрбум - Oracle

3. Жефф Безос - $25 тэрбум - Amazon.com

4. Ларри Пэйж - $23 тэрбум - Google.com

5. Сергей Брин - $22.8 тэрбум - Google.com

6. Майкл Делл - $15.3 тэрбум - Dell

7. Стив Баллмер - $15.2 тэрбум - Microsoft CEO

8. Пол Аллен - $15 тэрбум - Microsoft, investments

9. Марк Зукерберг - $13.3 тэрбум - Facebook

10. Азим Премжи - $11.2 тэрбум - Software company of India

11. Лаурен Поуэлл Жобс ба түүний гэр бүл - $10.7 тэрбум ам.доллар - Apple, Disney

iSuld

Мэдээний линк: http://technology.time.mn/content/25746.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...